АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн гэрийг дэлбэлэхээр төлөвлөж байсан Саудын Араб ын иргэнийг баривчилжээ. 20 настай Халид Алим Альдавсари гэгч тэсрэх бөмбөг хийхэд хэрэг лэдэг бодис их хэмжээгээр худалдаж авч байгаад саатуулагдсан байна.
Хууль сахиулагчдын асуултад тэрбээр “Би Ж.Бушийн гэрийг дэлбэлэх гэж байсан юм. Дараа нь бас Атомын цахилгаан станцад халдахаар төлөвлөсөн” гэж мэдүүл сэн аж. Тэрбээр 2008 онд АНУ-д ирсэн бөгөөөд Техасын их сургуульд химийн ангид сурч байжээ. Түүнд холбогдох хэргийг ирэх даваа гаригаас Техас мужийн шүүх хэлэлцнэ.