Сомалид энхийг сахиулж буй Африкийн холбооны цэргүүд, нутгийн “Аль-Шабаб” бүлэглэлийн хооронд мөргөлдөөн болж, 50 хүн амиа алдсан тухай АР мэдээллээ.
Амь үрэгдэгсдийн 22 нь энгийн иргэн байсан аж. Тус улсын нийслэл Могадишо болон бусад мужид ч байдал хурцадмал байна. 1990-ээд оноос эхлэн Сомалид ажиллаж буй энхийг сахиулагчдыг эсэргүүцсэн хөдөлгөөн ихэнхдээ мөргөлдөөн болон хувирч, энгийн иргэд амиа алддаг.