АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубын эрх баригчдад хандан шоронд хоригдож буй тэрс үзэлтнүүдийг даруй суллахыг шаарджээ. Одоогоос нэг жилийн өмнө Кубын сөрөг хүчний тэргүүн Орландо Сапата Тамайо шоронд хоригдож байхдаа өлсгөлөн зарлаж, улмаар нас барсан юм.
“Сөрөг хүчнийхнийг хоморголон баривчилж, шоронд хорьж байгаа нь хүний эрхийг хамгийн ноцтойгоор зөрчиж буй хэрэг. Засгийн газар ард түмнээ дарлах ёсгүй. Хэрэв улс төрийн хэргээр хоригдож буй хүмүүсийг суллахгүй бол АНУ хариу арга хэмжээ авна” хэмээн Барак Обама мэдэгдэв. Тэрбээр яг ямар арга хэмжээ авахаа хэлээгүй ч шударга бус байдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй хэмээн онцолжээ.