Ливийн удирдагч Муаммар Каддафигийн охин Аиши НҮБ-ын тусгай элчийн статусаа алдсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирки энэ тухай албан ёсоор мэдэгдлээ. Ливид өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахын тулд түүний эцэг М.Каддафи цус урсгаж байгаатай холбогдуулан эл арга хэмжээг авч буй юм.
Жагсагчид руу нисдэг тэрэгнээс буудсан гэх мэдээллийг олон улсын хэмжээнд хэлэлцэж байгаа. Аиши Каддафи 2004 онд НҮБ-ын сайн дурын элч болсон юм. Тэрбээр ДОХ-той хүмүүст туслах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар зохион байгуулсан олон арга хэмжээнд оролцож байжээ.