Балбын Засгийн газрын 15 албан тушаалтнаас бүрдсэн баг Гималайн оргилд авирахаар зэхэж байна. Тус улсын Аялал жуулчлалын болон Боловсролын сайд нар энэ багийн бүрэлдэхүүнд багтжээ. 27-45 насны эдгээр хүн эрүүл амьдрах, спортоор хичээллэх, мөн аялал жуулчлалыг дэмжихийг ард иргэддээ уриалж байгаа юм. Ирэх дөрөвдүгээр сард замдаа гарах түшмэд 6189 метрийн өндөрт орших Айленд-пик оргилд мөрөө үлдээнэ.