БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Ирийн төрсөн өдөр энэ сарын 16-нд тохиосон. Тус орон даяар тэмдэглэсэн энэ баяраас хэд хоногийн өмнө Чонжу, Ренчхон, Сончхон ПхеньянПукто мужид эсэргүүцлийн цуглаан болсон тухай БНСУ-ын “Чусон ильбо” сонинд мэдээлсэн байна.
“Талх өг, цахилгаан өг”, “Цаашид ингэж амьдарч чадахгүй” гэсэн лоозон барьсан хүмүүс гудамжинд жагсаж байсан хэмээн уг сонинд бичжээ. БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын газар энэ тухай Пхеньянаас асуусан ч хариу авч чадаагүй. Тус улсын эрчим хүчний станцын хүчин чадал муу, тийм учраас баярын бэлтгэл хангах зорилгоор хотуудад цахилгаан хязгаарлаж эхэлснийг иргэд дургүйцсэн аж.
Энэ улсад интернэт болон хэвлэл мэдээллийг хатуу хянадаг бөгөөд ард түмний шаардлагыг эрх баригчдад хүргэх ямар нэгэн байгууллага, сөрөг хүчний нам байдаггүй. Сая болж өнгөр сөн цуглааны тухай мэдээлэл гэхэд долоо хоногийн дараа Сөүлд хүрч байгаа юм. Ажиглагчдын үзэж буйгаар БНАСАУ-ын иргэд Арабын орнуудад болж буй үйл явдлын тухай тодорхой мэдээлэл авч чадахгүй байж ч магадгүй аж.