Пакистан дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Рэймонд Дэвис Лахор хотод хоёр пакистан залууг хөнөөсөн билээ. “The Wall Street Journal” сонинд мэдээлснээр тэрбээр Холбооны мөрдөх товчоонд ажилладаг аж. Өнгөрсөн сарын 27-нд Пакистаны хууль сахиулагчид түүнийг баривчлан, шоронд хорьсон юм.
Америкийн тал түүнийг амь насаа хамгаалах зорилгоор гал нээсэн хэмээн үзэж, суллахыг шаардаж байна. “Дэвис Холбооны мөрдөх товчоонд ажилладаг байсан ч тагнуулын ажиллагаанд оролцоогүй” гэж Цагаан ордон мэдэгдсэн аж.
Зарим эх сурвалжид мэдээлснээр бол Америкийн эрх баригчид Рэймонд Дэвисийн талаар ямар нэгэн зүйл нийтлэхгүй байхыг “The Wall Street Journal”-ын редакцаас хүссэн гэнэ.