Ливийн удирдагч Муаммар Каддафи тус улсын төв телевизээр мэдэгдэл хийлээ. Түүнийг Венесэул рүү гарсан гэх таамаглал гадаадын хэвлэлүүдэд гарч байсан юм. Харин тэрбээр “Залуус бороо орж буйг үл хайхран Ногоон талбайд цугласанд би баяртай байна.
Би хаашаа ч яваагүй, эх орондоо, Триполидоо байна” гэжээ. “Өнгөрсөн даваа гаригийн шөнө Ливийн телевизээр үзүүлсэн мэдэгдлээрээ тэрбээр худал гүтгэлгийг няцаасан” хэмээн тус улсын Засгийн газар мэдэгдлээ.