ХБНГУ-ын Дрезден хотод болсон неонацистуудын жагсаал зодоон болон хувирчээ. Энэ цуглаанд дөрвөн мянга шахам хүн оролцсон бөгөөд фашистуудыг эсэргүүцсэн хүмүүс цуглааныг тараах гэж оролдсоноос үймээн эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт 17 мянган неонацист тус хотын төвд жагссан юм.
945 оны хоёрдугаар сарын 13-нд Их Британи, Америкийн нисгэгчид Дрезден хотыг бөмбөгдсөний улмаас 25 мянган хүн нас барсан гэдэг. Жил бүрийн энэ өдөр хэдэн мянган үндсэрхэг үзэлтэн цуглаж, америк, англичуудыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулдаг юм.