Арабын орнуудад болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбогдуулан зэвсэг нийлүүлэх лицензээ цуцлах болсон тухайгаа Их Британийн Засгийн газар мэдэгдлээ. Өмнө нь тэд Йеменд зэвсэг нийлүүлэхээ зогсоосон бөгөөд одоо Бахрейн, Ливид ч татгалзсан хариу өгч байна.
Их Британийн Гадаад харилцааны яам “Манай улсаас худалдаж авсан зэвсгийг жагсагчдыг дарахад ашиглаж байна. Энгийн иргэдийн цус урсгахыг бид хүсэхгүй” гэжээ.