Их Британийн Засгийн газраас хийсэн судалгаагаар залуусын дунд ажилгүйдэл газар авч байгааг тогтоожээ. 16-24 насны хүмүүсийн дунд ажилгүйдэл 20.5 хувь байгаа аж.
Одоогийн байдлаар тус улсад эрхэлсэн тодорхой ажилгүй 2.5 сая хүн байгаагааас 965 мянга нь залуучууд юм. Эдийн засгийн хямралын улмаас төсвийн ажилчдыг цомхотгосон нь үүнд нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.