Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунантай ярилцлаа.
-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүний эрхийг ноцтой зөрчсөн тохиолдол олон гарсан. Үүний мөрөөр ХЭҮК хэрхэн ажиллаж, ямар арга хэмжээ авсан бэ?
-Цар тахлыг дотооддоо алдсанаас хойш олон харамсалтай үйл явдал болсон. Ялангуяа хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор шинжилгээний бичиг байхгүй гэх үндэслэлээр эрүүл мэндийн үйлчилгээ авч чадалгүй, 22-ын товчооны цаана хүний амь хохирсон, дөнгөж амаржсан эхийг нярайн хамт хүйтэнд, нимгэн хувцастай тээвэрлэсэн, тусгай үүргийн нислэг гэнэт цуцлагдсанаас гадаадад байгаа иргэд орох оронгүй, хоол хүнсний гачигдалд орох эрсдэл үүссэн зэрэг мэдээлэл ирүүлсэн. ХЭҮК-ын гишүүд мэдээлэл, гомдлын мөрөөр тухай бүрт нь холбогдох ажиллагаа явуулж, тодорхой санал, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, УОК-т хүрг үүлж, боломжтойг нь шийдвэрлүүлэн ажиллаж байна. Жишээ нь, гадаадад гацсан иргэдийн эх орондоо ирэх эрхтэй холбоотой шаардлагыг УОК-т, тусгай үүргийн нислэг нь гэнэт цуцлагдсан тохиолдолд тухайн хүнд тусламж дэмжлэг үзүүлэх тухай саналыг манайхаас хүргүүлж, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. ХЭҮК-ын шинэ гишүүд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-наас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хоёр гиш үүнийг тусгайлан УОК болон коронавирустэй холбоотой асуудлаар дагнан ажиллуулахаар шийдвэрлэн, гарч болох хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд баримтлах зарчмыг амаар болон бичгээр холбогдох албаныханд тухай бүрт нь сануулж ирсэн. Коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаас хойш өнөөдрийн байдлаар хөл хориотой холбоотой, чөлөөтэй зорчих, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, орон байраар хангагдах, сурч боловсрох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, үзэл бодлоо илэрхийлэх болон хүүхдийн эрхтэй холбоотой 144 өргөдөл, гомдлыг ХЭҮК-т ирүүлсэн. Хүний эрхийн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг боломжит бүх сувгаар тухайлбал, 24 цагийн шууд утас болох 7000 0222 дугаараас гадна 21 аймаг дахь ажилтнуудынхаа албан утас, твиттер, фэйсбүүкийн хуудас зэрэг бүхий л хэлбэрээр авч байна.
-Хэдий хугацаанд танайхаас хэчнээн зөвлөмж, шаардлагыг байгууллагуудад хүргүүлж, тэдгээрээс хэдийг нь биелүүлсэн талаарх тоо бий юү?
-ХЭҮК-ын тухай хуулийн 28.1-т “Комиссын гиш үүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзсэн тохиолдолд зөвлөмж, зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд шаардлага хүргүүлдэг. Байгууллага, албан тушаалтан зөвлөмжийг хүлээн авснаас хойш 60, шаардлагыг 30 хоногийн дотор биел үүлэх арга хэмжээ авч, хариу мэдэгдэх үүрэгтэй. Комиссын гишүүн тухайн зөрчлийн онцлог, нөхцөл байдлаас хамаарч хугацааг нь богиносгох, эсвэл өөрөөр тогтоож болно. Гишүүний зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй нь тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болдог. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг биелүүлэхээс татгалзсан тохиолдол маш цөөн буюу 1-2 удаа л байсан юм билээ. Шинэ гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 26 удаа хяналт шалгалт хийж, долоон зөвлөмж, 14 шаардлага хүргүүлсэн. Үүнд коронавирустэй холбоотойгоор хоёр зөвлөмж, дөрвөн шаардлага бий. Эдгээрийг манай цахим хуудсанд байршуулсан.
-Ахмадуудын асрамжийн газар, эрүүлжүүлэх, саатуулах төвүүдэд хяналт шалгалт хийсэн. Үүгээр ямар зөрчил илэрүүлсэн бол?
-Төв аймгийн Батсүмбэр дэх Ахмад настны асрамжийн үндэсний төвд асруулагчдын эрхийн хэрэгжилт болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд тус төвөөс явуулж байгаа үйл ажиллагаанд энэ сарын 5-нд шалгалт хийсэн. Төвийн байр, орчны нөхцөл байдал нь өмнөхөөсөө илт сайжирсан ч хүний эрхийн тодорхой зөрчлүүд гарч байгааг үгүйсгэхгүй. Ахмад настны асрамжийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч залуу хүн хүртэл үйлчлүүлж байгаа зэрэг учир дутагдалтай зүйл бий. Одоогоор манай ажлын хэсэг бичиг баримтын буюу бусад шалгалт хийж буй тул дүн нь хараахан гараагүй байна. Мөн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байруудын нөхцөл байдал, үйлчилгээнд шалгалт хийсэн. Үүнийг ХЭҮК-ын тухай хуулийн 7.1.6, 7.1.10, 18.1.2, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5, 11.5 дахь заалтыг үндэслэн хийсэн юм. Шалгалтын дүн нь одоогоор гараагүй, бичиг баримтад нь дүн шинжилгээ хийж байна. Газар дээр нь нөхцөл байдлыг шалгахаас гадна холбогдох баримт бичигт дүн шинжилгээ хийх нь чухал. Урьдчилсан байдлаар хугацаа нь дууссан эм нөөцөлсөн болон халдвар хамгааллын дэглэмийн зөрчлүүд илр үүлсэн. Эдгээрийг тухайн үед нь шаардлага тавьж арилгуулсан. Эцсийн тайланг холбогдох зөвлөмж, шаардлагын хамт хүргүүлнэ.
-Урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийж байна вэ. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа юу?
-ХЭҮК 11 чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Аль болох хүний эрх зөрчигдөхөөс өмнө арга хэмжээ авахыг хичээн ажиллаж байна. Харамсалтай нь, энэ боломж хязгаарлагдмал. Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой арга нь хүний эрхийн боловсрол олгох буюу эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг бүх түвшинд нэмэгдүүлэх. ХЭҮК аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг үндэслэн сургалт явуулдаг. Үүнээс гадна постер, видео контент боловсруулж, мэдээллийн сувгуудаар түгээж байна. Комиссын шинэ бүрэлдэхүүн хүний эрхийн боловсролын тогтолцоог шинэчлэх тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Хүүхдэд бага ангиас нь насны онцлогт нь тохирсон байдлаар хичээл заах, их, дээд сургуулиудын заавал судалдаг хичээлд багтаах замаар бусдын эрхийг хүндэлдэг, хүн бүр эрхээ мэддэг болоход хүчээ дайчлан ажиллана. Хөл хорионы үед гэр бүлийн, ялангуяа хүүхдийн хүчирхийллийн тоо ихэссэн гэсэн мэдээллийн мөрөөр олон нийтэд уриалсан зурагт хуудсуудыг цахим сүлжээнд түгээж байгаа. Зайнаас хичээллэж эхэлснээр ахуйн хүрээнд хүүхдийн эрх зөрчигдөх нь нэмэгдсэн, гэртээ цоожлогдсон хүүхдүүдийн амь нас хохирсонд эмзэглэж байна. Гуравхан хоногийн дотор хүүхэд хамгааллын утас, цагдаагийн 102 утсанд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгаалалтай холбоотой 900 гаруй дуудлага ирүүлсэн нь харамсалтай. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагын утсуудыг олон нийтэд сурталчилж өгөхийг үүрэн холбооны оператор компаниудад уриалсан, нааштай хариу өгсөн. Жижиг гэлтгүй тохиолдол бүрт олон нийт соргог ханддаг болсон нь сайн хэрэг. Гэсэн хэдий ч тухайн хэрэг зөрчлөөс сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгож, хүүхэд хамгааллын байгууллага, албан тушаалтнууд шат шатандаа илүү шуурхай, мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй байна. ХЭҮК тохиолдол бүрийн араас “чих тавьж”, холбогдох газарт нь дуулган, ямар арга хэмжээ авсныг нь нягталж байгаа.
-21 аймаг дахь ХЭҮК-ын ажилтнууд ямар үүрэгтэй вэ. Иргэдэд хүрч ажиллаж чаддаг уу?
-ХЭҮК маш цомхон бүтэцтэй. Цөөн хүчээр их зүйлийг гүйцэтгэж ирсэн. 2014 оноос аймаг бүр нэг ажилтантай болсон. Тэд сургалт явуулдаг, гомдол, мэдээлэл хүлээн авч, хяналт шалгалт болон дүн шинжилгээ хийж, хүний эрхийн зөвлөгөө өгдөг. Өөрөөр хэлбэл, ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутагт хэрэгж үүлдэг. Тухайн орон нутаг бүрийн онцлогоос хамаарч хүний эрхийн асуудал харилцан адилгүй байдаг. Хүний нөөцийн хувьд ажлын ачааллыг нь тэнцвэрж үүлэх, чадавхжуулах зэрэг олон ажил цаашид төлөвлөсөн. Үйл ажиллагаа, чиг үүргийг нь харгалзан үзвэл манай байгууллагын ажилтнуудын ачаалал төрийн алба дотроо хамгийн ачаалалтай хэсэгт тооцогдох байх.
-Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хүний эрхийг хамгаалагч гэж яг хэн бэ?
-Аль ч газар хүний эрх, эрх чөлөөний төлөө дуугарч, хамгаалдаг хувь хүн, бүлэг хүн байдаг. Бусдын эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлэх, дарамт шахалтад өртөх, бүр гэр бүлийн гишүүдийг нь сүрдүүлэх явдал цөөнг үй гардаг. Ийм зүйл тохиолдоход тэднийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй. Тиймээс “хүний эрхийг хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг бий болгох үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан. Төсөлд тусгаснаар хүний эрхийг хамгаалагч гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг дэмжин, хүний эрхийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэн, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулж буй, эсхүл түүнд оролцож буй хүнийг хэлнэ гэж тодорхойлсон. НҮБ-ын зүгээс ч хүний эрхийг хамгаалан тэмцэгчдээ хамгаалахыг манай улсад зөвлөсөн байдаг.
-ХЭҮК-ын 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд ямар ахиц дэвшил гарсан юм бол. Цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-20 жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд ямар ч байсан хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагаа жигдэрсэн, орон нутагт хариуцсан ажилтантай болсон, өөрийн гэсэн орон зай, соёл тогтсон гээд дэвшилттэй зүйл их бий. ХЭҮК урт хугацааны стратеги төлөвл өг өөгөө боловсруулж байна. Тухайлбал, эхний ээлжид хүний эрхийн албан болон албан бус боловсролын тогтолцоог бэхжүүлэх, тэр дундаа хичээлийн агуулга, гарын авлага боловсруулах, технологийн хөгжилтэй уялдуулан мультимедиа контент хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч байгаа. Албан боловсролын тогтолцоонд буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд хүний эрхийн хичээлийг заавал оруулдаг болгох талаар судалж, холбогдох байгууллагуудад санал тавьж байна. Мөн ХЭҮК-ын чадавхыг бэхжүүлэх, өөрийн гэсэн байртай болгох асуудал чухал. ХЭҮК нь өөрийн байртай байна гэж хуульд заасан ба хүм үүст сургалт явуулдаг, зөвлөгөө өгдөг, иргэдэд хүртээмжтэй, нээлттэй бүтэц бий болгох шаардлагатай. Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж эхэлсэн. Тиймээс цахим орчинд хүний эрхийг хамгаалах болон цахим эрх, эрх чөлөөний асуудлууд зүй ёсоор тавигдаж байна. Хүний эрхийн гэрээ, конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний илтгэл боловсруулах, НҮБын хороодоос өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгж үүлэх арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үндэсний механизмыг ЗГХЭГ-ын дэргэд бий болгох асуудлыг судалж эхэлсэн. Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцыг үндэсний байгууллагууд хэрэглэх явдал хангалтгүй байна. Нэг талаас нэр томьёоны, нөгөөтээгүүр, үндсэн гэрээ, конвенцыг даган гарсан тайлбар, зөвлөмжүүдийн албан ёсны орчуулгыг хийгээгүйгээс агуулгыг нь бүрэн гүйцэд ойлгон хэрэглэх боломж хязгаарлагдмал байгаа. Тиймээс эдгээрийг цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй. Түүнчлэн 2003 онд баталсан, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг тогтвортой хөгжлийн зорилтууд болон “Алсын хараа 2050” хөтөлбөрт нийцүүлэн шинэчлэх шаардлагатай. Үүнээс гадна анхны ардчилсан Үндсэн хууль батлагдан гарснаас хойших УИХ-аас баталсан хууль тогтоомжид хүний эрхийн өнцг өөс үе шаттай дүн шинжилгээ хийж, санал, зөвл өмж гаргахаар төлөвлөсөн. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбарт хүний эрхийн мониторинг хийхээс гадна Монгол Улс дахь хүний эрх, эрх чөл өөний байдлын талаарх ээлжит 20 дугаар илтгэлийг “Ковид-19 ба хүний эрх” сэдвээр боловсруулж УИХ-д өргөн барина.
-Хөл хорионы үед аж ахуйн нэгж, байгууллагуудаар үйлчлүүлэхдээ иргэд QR код уншуулж байгаа. Энэ талаар танайх байр сууриа илэрхийлсэн үү. Зарим байгууллага иргэдийн регистрийн дугаарыг хүртэл бичүүлж авч байна.
-Энэ асуудлаар ХЭҮК-ын гишүүн УОК-т өнгөрсөн сард шаардлага хүргүүлсэн. Энэ нь хоёр талтай. Коронавирусийн халдвараас Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний үүрэг. Үүнийг хэрэгжүүлэхдээ хүний зарим эрх, эрх чөлөөг хууль баталж, хязгаарлаж болно. Гэхдээ энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгыг биелүүлэхэд зохистой хэр хэмжээтэй, хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарлахаар байх учиртай. E-barimt.mn системд суурилан иргэдийн хөдөлгөөний бүртгэлийг тодорхой журмаар зохицуулахгүйгээр ашиглаж эхэлсэн нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдэл үүсгэсэн тул 2021 оны нэгдүгээр сарын 29-нд ХЭҮК-ын гишүүн УОК-т шаардлага хүргүүлсэн. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9.18 дугаар хэсэгт заасан журмыг нэн даруй батлах, E-barimt.mn системд суурилсан бүртгэлийг хангалтг үй хөтөлсөн шалтгаанаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, шийтгэл ногдуулахг үй байхыг ХЭҮК шаардсан.
-Хувь хүний нууцын, Хувь хүний мэдээлэл хамгаалах, Мэдээллийн аюулг үй байдлын тухай хуулийн төсөл боловсруулахад танайх хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Эдгээр хуульд ХЭҮК анхаарал хандуулж байгаа. Хувь хүний нууцын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт комиссын гиш үүн орж ажилласан. Хувь хүний нууц, өгөгд өл, мэдээлэл нь халдашгүй, хуулиар хамгаалагдсан, нарийн зохицуулсан байх ёстой. Хэн дуртай нь үздэг, ашигладаг, ил болгодог байх учиргүй. Ялангуяа мэдээллийн технологийн эрин үед хувь хүний халдашгүй, дархан байдал, мэдээлэл, нууцыг цахим орчинд илүү их хамгаалах хэрэгцээ шаардлага тулгарч байна.