Баян-Өлгий болон Хөвсгөл аймагт сэжигтэй гэж бүртгэгдсэн хоёр тохиолдлын шинжилгээний (PCR) хариу сөрөг гарчээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймагт өчигдөр сэжигтэй гэж бүртгэгдэж, өнөөдөр шинжилгээний (PCR) хариу сөрөг гарсан иргэний 5 өдрийн дам хавьтлын тоо урьдчилсан тооцоогоор 100 гаруй хүн байна. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарсан бол халдвар нэлээн газар авч, маш өндөр эрсдэл үүсэх магадлалтай байлаа гэж эх сурвалж мэдээллээ.
Мөн Хөвсгөл аймагт тусгаарлалтад байсан нэг иргэний болон бусад хавьтлуудын коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдээллийг тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл өгөв. Тухайн иргэд нь энэ сарын 17-нд 12:30 цагийн орчимд Улаанбаатар хотоос хоёр автомашинтай 10 иргэн ирсэн. Эдгээр иргэний шинжилгээний бичгийг шалгахад нэг иргэний PCR шинжилгээний хугацаа нь дууссан байсан. Тиймээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул хамт явсан хүмүүсээс мөн шинжилгээ авахад сөрөг гарсан аж.