Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд шинжилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12:00 цагийн байдлаар нийт 1048 иргэн шинжилгээнд хамрагдаад байна.
“Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээг дараах гурван цэгүүдээр хуваарилан шинжилгээ авч байна.
1. Яармаг салбар амбулторийн цэгт 10, 9 хороо
2. 7-р сургууль цэг дээр 16, 21 хороо
3. 34-р сургуулийн цэг дээр 4, 5 хороодын нэг өрхөөс нэг иргэн шинжилгээнд хамрагдах бөгөөд хороо тус бүр хуваарийн дагуу иргэдээ шинжилгээнд хамруулан ажиллаж байна.