Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 20240 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 800 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байсан. Нийт 11 хүнээс халдвар нэмж илэрсэн.
Улаанбаатар хотод гурван тохиолдол шинээр бүртгэгдсэний хоёр нь өмнөх хавтлын давтан шинжилгээ бол нэг нь өчигдрийн автобус баазын жолоочийн хавьтал болсон хүн байна. Жолоочийн ойрын, нэг унаагаар ажилдаа явдаг хүнээс илэрсэн. Автобус баазын нийт 512 хүнийг шинжилгээнд хамруулахад бусад хүнээс халдвар илрээгүй" гэв.