Халтиргаатай зам дээр хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцоогүйн улмаас хашлага, шон мөргөх зэрэг зам тээврийн ослууд гарч байна.
Тодруулбал,
2020.12.03-ны шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Т жолоочтой Nissan Navara маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн осол гарчээ.
2020.12.03-ны өглөөний 08:00 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн байна.
2020.12.03-ны өглөө 08:10 цагийн орчим ХУД-ийн 11-р хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтжээ.
ИЙМД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧ ТА БҮХЭН ӨВЛИЙН УЛИРАЛД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙНХЭЭ ДУГУЙГ ЗОРИУЛАЛТЫН ӨВЛИЙН ДУГУЙГААР СОЛИХ, ХУРДЫГ ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭМЖЭЭНЭЭС 20-30 ХУВИАР БУУРУУЛЖ ЗОРЧИХОД АНХААРНА УУ.