ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулж байна.
Тэрбээр, "Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 12015 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн.
Тодруулбал, Улаанбаатар хотод 6, Сэлэнгэ аймагт 3, Орхон аймагт 2 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд эдгээр нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал /гэр бүл, ажил, нэг байрны оршин суугч/ бүхий тусгаарлагдсан иргэд байжээ.
Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 812 боллоо. Тухайлбал нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 429, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 383 болсон" гэлээ.
• Улаанбаатар -90
• Сэлэнгэ -183
• Дархан-Уул -44
• Дорноговь -21
• Орхон -24
• Говьсүмбэр -4
• Архангай -3
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
• Баянгол дүүрэг -23
• Баянзүрх дүүрэг -25
• Чингэлтэй дүүрэг -1
• Сүхбаатар дүүрэг -12
• Сонгинохайрхан дүүрэг -13
• Хан-Уул дүүрэг -15
• Багануур дүүрэг -1
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:
• Баянгол - 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
• Баянзүрх - 4, 10, 14, 15, 22-р хороо
• Сүхбаатар - 12, 13, 16, 18-р хороо
• Сонгинохайрхан - 7, 16, 19-р хороо
• Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо
• Чингэлтэй - 19-р хороо
• Багануур - 4-р хороо
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 250, Цэргийн төв эмнэлэгт 195 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 байна.
Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 4 байрнаас нийт 175 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн.
“Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 1063 хүнд шинжилгээ хийснээс 386 нь 3 удаа, 827 нь 2 удаагийн давтан шинжилгээнд хамрагджээ.
Мөн халдварын батлагдсан тохиолдлын 71 хувь нь эхний шинжилгээ, 26 хувь нь 2 дахь шинжилгээ, гурван хувь нь 3 дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.