Өнөөдөр гадаа -15 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
12 дүгээр сарын 02-ы өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 336 дахь өдөр бөгөөд он дуусахад 29 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17. Лхагва гараг. Хэрцгий охин одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.80, зарах ханш 37.80, юанийн авах ханш 431.00, зарах ханш 433.00, вонийн авах ханш 2.51, зарах ханш 2.54 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1804 онд Францын агуу удирдагч Напелеон Бонапарт эзэнт улсыг удирдан залах эрхтэй болсон бөгөөд титэм залах ёслолоо Нотр Даме хотод зохион байгуулж байжээ.
- 1909 онд "J.P.Morgan" компани тухайн үедээ томоохонд тооцогдож байсан "Equitable Life Co"-ыг өөрийн болгон авснаар дэлхийн хамгийн том банкуудын нэг болох эхлэлээ тавьж байжээ.
- 1914 онд Австри улс цэргийн хүчээр зэргэлдээ орших Серби /тухайн үеийн нэршил/ болон нийслэл Белгаградыг эзэлж авч байжээ.
- 1918 онд Армени улсын Туркийн эзэнт гүрний нэг хэсэг байхаа больж тусгаар тогтнолоо зарлан тунхаглажээ.
- 1970 онд АНУ-ын Сенатын санал хураалтаар Нью Мексико мужийн 48 мянган акр газрыг нутгийн уугуул оршин суугчид болох Индианчуудад буцаан өгчээ.