Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавируст халдвараар бүртгэгдсэн иргэний явсан зам маршрутын дагуу ЗӨСҮТ-өөс голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийжээ. Тодруулбал, тус сумын ЗДТГ, банк, худалдаа үйлчилгээний газрууд, шатахуун түгээх станц, нэгдүгээр хавьтлын айл өрхийн гэр, байшин, нүхэн жорлон зэрэг 99 обьектын 5020 ам.метр талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.
Мөн халдваргүйжүүлэлтийн үйл явцад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байна.