Архангайн чиглэлд явахаар 119.mn-д бүртгүүлсэн иргэд хэрэв шинжилгээнд хамрагдсан бол 12-р сарын 11 хүртэл хойшилов. Мөн шинжилгээний хариу хүчингүй болохыг анхааруулсан байна. Архангай аймгаас гарах хүсэлтэй 100 гаруй иргэнийг мөн хугацаагаар хойшлуулжээ.
Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнд зайлшгүй орох шаардлагатай тээврийн хэрэгсэлд QR код олгож, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглож, эргүүл хамгаалалт гаргасан байна.
Архангай аймгаас зайлшгүй шаардлагаар гарах хүсэлтэй иргэн байвал голомт гарсан бүс рүү огт зөвшөөрөл олгохгүй, бусад газар руу нөхцөл байдлыг судалж үзээд зөвшөөрөл олгож байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв.