Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 10308 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс халдвар илэрлээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод ойрын хоёр хавьтлаас халдвар илэрлээ. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэдсэн. Мөн л ойрын хавьтлын иргэд байна. Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 179 болж байна. Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр болон Архангай аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй" гэх мэдээллийг өглөө.