2020 оны арваннэгдүгээр сарын 29 буюу өчигдөр шинэ цэргүүд тангараг өргөлөө. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн 0243 дугаар ангид II ээлжээр Улаанбаатар, Булган зэрэг аймгаас ирсэн хугацаат цэргийн алба хаагчид гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин улсынхаа хилд үүрэг гүйцэтгэх хилчид Монгол Улсын цэргийн тангараг өргөлөө. Ийнхүү шинэхэн дайчид эх орныхоо хойд хязгаарыг хамгаалах хүндтэй үүрэг хүлээж, жагсаалын алхаагаар жавхаалаг, сүрлэг алхаж, зэр зэвсэг агсан Монгол Улсынхаа дархан хилийг манахад бэлэн боллоо. Хатуу хөл хорионы үе учраас тангарагийн ёслолд цэргүүдийн ар гэрийнхнээс нэг ч төлөөлөл оролцуулаагүй аж.