2020 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 410 хүний амь нас хохирсон, үүний 61 нь хүүхэд гэх харамсалтай тоо баримт байна. Мөн 18 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирчээ.
Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослын хор уршгийг иргэдэд ойлгуулах зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 29-нд "Хичээх өдөр" арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбогдуулан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахгүй ч Тээврийн цагдаагийн албанаас дараах анхааруулгыг гаргажээ.