Сэлэнгэ аймагт үүссэн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч тушаал гаргажээ. 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар “Цагдаагийн түр хүрээ”-г Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгуулав. Тус аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад цагдаа, дотоодын цэргийн 132 алба хаагч хорио цээрийн дэглэм сахиулах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалт, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байна.