“Маскаа зүүцгээе” аянд хилчид нэгдэж байна. Тухайлбал, хилийн 0101 дүгээр ангийн шалгалт хамгаалалтын заставын бие бүрэлдэхүүн тэргүүн шугамд ажиллаж байна. Тэд улсын хилээр нэвтэрч байгаа ачааны галт тэрэгний халдвар хамгаалалтыг өндөр түвшинд сахиулан ажиллаж буй. “Ковид-19” цар тахлыг даван туулахад иргэн бүрийн оролцоо чухал. Монгол Улсын хил тайван байна. Тиймээс үед та ч бас маскаа зүүж хайртай бүхнээ хамгаалаарай” хэмээн тэд уриалав.