Японы засгийн газар шинэ коронавирусын улмаас хүндрэл амсаж буй жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн барьцаагүйгээр мөн хүүгүй зээл олгох шийдвэр гаргасан тухай тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ. "Ажлын байрыг хадгалж, компаниудын үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд бид бүх чадах бүхнээ хийнэ” гэж тэрбээр коронавирусын эсрэг тэмцэх Засгийн газрын комиссын хуралдаан дээр хэлжээ. Мөн хорио цээрийн улмаас сургууль хаагдсанаас болж хүүхдээ асран ажилдаа явж чадахгүй байгаа эцэг эхчүүдэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон байна.