3-р сарын 9-ний байдлаар Brent маркийн газрын тосны үнэ бирж дээр 38 доллар болж 22% буурчээ. Ирэх 5 дугаар сард нийлүүлэх “Brent” маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ Лондоны бирж дээр бүр 33,5 доллар хүртэл буурсан байна. Мөн “WTI” маркийн газрын тосны 4 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 27.1 % буурчээ. Хамгийн сүүлд “Brent” маркийн газрын тосны үнэ 2016 оны 2 дугаар сард 34 ам.долларт хүрч доошилж байсан байна. Арилжаа эхлэхээс хэдхэн минутын өмнө “Goldman Sachs” банк “Brent” маркийн нэг баррель газрын тосны үнэ ойрын долоо хоногуудад 20$ хүртэл буурч магадгүй гэсэн урьдчилсан мэдээ гаргажээ. Саудын Араб өөрийн нефтийг зарж буй харьцангуй үнийг огцом бууруулсны дараа ОПЕК болон ОХУ энэ амралтын өдрүүдэд үнийн дайныг эхлүүлсэн гэж тус шинжээчид дүгнэжээ. “Goldman Sachs” банкны үзэж байгаагаар энэхүү үнийн дайны үеэр хямд өртөгтэй газрын тос үйлдвэрлэгчид өндөр өртөгтэй үйлдвэрлэгчдийн олборлолтыг бууруулахын тулд өөрсдийн боломжтой хүчийг ашиглан үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх аж.