70 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд буюу ням гарагт болох гэж байна. Үүнд оролцохыг хүссэн иргэд 2019 оны наймдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэх ёстой. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.