Саудын Арабын газрын тос олборлох байгууламжууд халдлагад өртсөний дараа тус улс нефтийн нийлүүлэлтээ хэвийн хэмжээндээ хүргэжээ. Энэ тухай Саудын Арабын эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман мэдэгджээ. Тэрээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ төрийн өмчит “Aramco” компани нөөцөө бууруулах замаар газрын тосны нийлүүлэлтийг бүрэн хэмжээнд хүргэнэ гэж ярьжээ. Мөн 9 дүгээр сар гэхэд тус улс газрын тосны олборлолтыг 11 сая баррель, 11 дүгээр сарын эцэс гэхэд 12 сая баррель болгон нэмэгдүүлнэ гэж сайд нэмж хэлсэн байна. “Aramco” компанийн байгууламжид халдсантай холбоотойгоор газрын тосны олборлолт ердийн хэмжээнээс хоёр дахин бага буюу 5.7 сая баррелиар буурчээ. Энэхүү халдлагын хариуцлагыг Йемений хусит босогчдын бүлэглэл хүлээсэн байна.