Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах шинэ татвар ирэх нямгарагаас хүчин төгөлдөр хэрэгжих болсонтой холбодгдуулан АНУ-ын 200 компани уг шийдвэрийг болиулахыг хүссэн захидлыг Дональд Трампт илгээжээ. Эдгээр 200 компани нь цонхилон гутал үйлдвэрлэгч компаниуд бөгөөд тэдгээрийн тунд “Adidas”, “Nike”, “Crocs”, “Converse” зэрэг алдартай фирмууд байгаа аж. Захидалд “Шинэ татвар нь АНУ-ын иргэд болон тэдний гэр бүлийн халааснаас төлөх далд татвар юм” гэж дурдсан байна. Ерөнхийлөгч Трамп АНУ-ын Гутлын жижиглэн худалдаа эрхлэгчид болон борлуулагчдын холбооны ерөнхийлөгч Мэтт “ямар ч хэрэггүй худалдааны дайныг зогсооно” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.Хятады 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар ногдуулна гэж Трамп энэ сарын 1-нд мэдэгдсэн юм. Тэрбээр үүнийгээ Бээжин АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа биелүүлээгүй гэдгээр тайлбарласан аж. Хариуд нь Хятадын тал Америкийн газар тариалангийн бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоож, ногдуулсан татварыг нь нэмэгдүүлж магадгүй гэдгээ мэдэгдсэн.