2019 онд Хятадын жуулчид Оросын эдийн засагт нэг тэрбум ам.доллар оруулах төлөвтэй байгааг 200 орчим аялал жуулчлалын компанийг нэгтгэдэг “Хил хязгааргүй дэлхий” байгууллага мэдээлжээ. Эл тооцоог ОХУ-ын Төв банкнаас гаргасан 2019 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн тоо баримтыг үндэслэн гаргажээ. 2019 оны эхний улиралд ОХУ-д ирсэн Хятадын жуулчид 264,0 сая ам.доллар зарцуулжээ. Мөн энэ хугацаанд Оросын хилээр Хятад улсын 342,000 иргэн нэвтэрсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 2019 онд Хятадын жуулчдын ОХУ-д аялахдаа зарцуулах мөнгөний хэмжээ хамгийн багадаа нэг тэрбум доллар хүрэх ажээ. Хятад жуулчид Москва, Санкт Петербург хотууд хамгийн ихээр зорчдог гэнэ.