Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн “Цагаан цахир” гэдэг газар “Эко хэлхээ” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байсан тус уурхайн тээрмийн оператор Э /Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч/ шороонд дарагдсан тухай мэдээллийг наймдугаар сарын 25-ны өдрийн 10:15 цагт хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 2 автомашин, уурхайн 40 ажилчин, нийт 45 хүн, 2 автомашинтайгаар 11 минут ажиллаж, иргэн Э /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг мөн өдрийн 10:31 цагт гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Даланжаргалан сумын Засаг даргын орлогч О.Болд 10:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Мэдээллийн дагуу ажлын хэсэг (тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн тасгийн 3 алба хаагч 1 автомашин, нийт 6 хүн, 2 автомашин) ослын газарт очиж ажилласан байна.