"Марвел"-ын супер баатруудын цуврал "Сүүлчийн тулаан"-аар дууссангүй "Хүн аалз"-ын шинэхэн адал явдлаар үргэлжилсэн. Уг кино нь өнгөрсөн сарын 02-нд нээлтээ хийсэн даруйдаа АНУ-ын зах зээлээс 39.3 сая ам долларын ашиг орлого олжээ.
Гэтэл Хүн аалз "Авенжерс"-ын цувралуудад гарахгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа талаар "The New York times" мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар Дисней, Сони хоёрын хэлэлцээр зөвшилцөлд хүрээгүй байна.