Төвбанк энэ оны нэгдүгээр сараас долдугаар сарын 26 хүртэлх хугацаанд 7.5 тонн гаруй алт худалдан авчээ. Үүний 412 кг-ыг Дархан-Уул, 268 кг-ийг нь Баянхонгор дахь Монголбанкны нэгж худалдан авсан гэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нөөцөлсөн алтны нийт хэмжээ 14.5 хувиар буурсан дүн аж.
Сүүлийн таван жилд Төвбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ жил бүр 2-3 тонноор өсөж байсан ч ийнхүү буурлаа. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн тушаасан алтны хэмжээ багасахад энэ оны хоёрдугаар сараас татварын хэмжээг өсгөн 2.5 хувиас 10-д хүргэсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Ташрамд дурдахад, одоогоор Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг грамм алт 121 544 төгрөгийн үнэтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 000 орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.