Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Испани улсын “Zara’s” болон түүний толгой компани “Индитекс” группийн төлөөлөгч, “IBC del valle” группийн ерөнхийлөгч Мануэл Ангел Гонзалез Гарсиа, “Саравэ”-гийн ерөнхийлөгч З.Тэлмэн нарыг өчигдөр хүлээн авч уулзжээ. М.Гарсиа арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр мөн Испанийн олон компани арьс ширний үйлдвэрлэлийн салбарт технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон “Дархан арьс ширний цогцолбор” төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой байгааг дуулгасан аж. “IBC del valle” групп нь “Саравэ” компанитай бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн гэнэ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан арьс ширний үйлдвэрлэлийн салбарт технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаад талархал илэрхийлжээ.