Хятадын эмч нар зурган өдөр зүрх нь цохилоогүй охиныг эргээд сэхээн амьдруулж чадсан тухай “РИА Новости” мэдээлж байна. Шанхай хотын оршин суугч 10 настай бяцхан охин цээжээр нь өвдөж бөөлжис нь цутгасан зовууртай эмнэлэгт иржээ. Шинжилгээ хийсний үр дүнд охинд зүрхний үрэвсэл гэсэн онош тавьсан байна. Өвчин маш даамжирсан тул охин зүрхний хурц дутагдалд оржээ. Эмч нар зусан дахь хүчил төрөгчийг дэмжихээр EMO (extracorporeal membrane oxygenation) эмчилгээний аргыг ашигласан ч охины зүрхний үйл ажиллагаа сэргээгдэхгүй зургаан өдөр болжээ. Ингээд эмч нар охинд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. Одоогийн байдлаар охины бие дөнгөж сэргэж эхэлж байгаа аж.