АНУ-ын Чикаго хотын нэгэн зоогийн газрын ажилтан эмэгтэй Ерөнхийлөгч Д.Трампын хүү Эрик рүү нулмиж орхисон гэнэ. Хэвлэлд мэдээлснээр, хүү Трамп хэдэн хүнтэй хамт “Aviary” зочид буудлын зоогийн газарт орсон аж. Нөгөөх эмэгтэй Төрийнхөө тэргүүнийг шүүмжилж байснаа хүүгийнх нь нүүр өөд нулимсан гэнэ. “Энэ бол сэтгэл санаа нь хэвийн биш хүний жигшиж зэвүүцмээр үйлдэл” гэж Ерөнхийлөгчийн хүү сэтгүүлчдэд хэлсэн байна. Уг эмэгтэйг АНУ-ын Нууц алба саатуулсан ч баарны ажилтны эсрэг гэрчийн мэдүүлэг өгөхөөс Ерөнхийлөгчийн хүү татгазсан тул суллаж явуулжээ. Энэ үйлдэлд Эрик Трамп ардчилсан намынхныг буруутгаад “аливаа хүн хэн нэгэн рүү нулимтлаа эрүүл бус болно гэдэг чинь бидний ялалтад хорссоны илрэл” гэжээ.