Италийн цагдаагийн байгууллага Неаполь хотын хамгийн том, хамгийн харгис зохион байгуулалттай “каммора” гэмт бүлэглэлийн 120 гаруй хүнийг баривчилжээ. Неаполь хотын прокурорын газрын мэдэгдсэнээр мафийнхныг баривчлах ажиллагааг цагдаагийн тусгай анги гүйцэтгэжээ. Саатуулагдсан этгээдүүд бүгд хар тамхины наймаа, хууль бус аргаар олсон мөнгийг “угаасан”, рэкет болон өөр хүнд ноцтой гэмт хэргүүдэд сэжиглэгдэж байгаа аж. Тэдгээрийн дунд “каморра” малийн нөлөө бүхий гурван бүлгийн толгойлогч Контини, Маллардо, Личчарди нар баривчлагдсан байна. Тэдний гэрт хийсэн нэгжлэгээр 130,0 сая еврогийн хөрөнгийг хураажээ.