Дэлхийн II дайны сүүлчийн шатанд болсон ширүүн тулалдаан дууссанаас хойш 74 жил өнгөрснийг дурсах ёслол Японы хамгийн өмнөд Окинава мужид болов. Итоман хотын Энх тайвны дурсгалын цогцолборт болсон уг арга хэмжээнд 5100 орчим хүн оролцсон гэнэ. Окинавагийн төлөө АНУ-ын зэвсэгт хүчинтэй Японы эзэн хааны арми тулалдах үеэр тус мужийн хүн амын дөрөвний нэг нь буюу 200 мянга гаруй оршин суугч амиа алджээ. Японы армийн байлдааны ажиллагааг зургадугаар сарын 23-нд зогсоосон бөгөөд жид бүрийн энэ өдөр амь үрэгдэгсдийг дурсан хүндэтгэх ёслол үйлддэг аж.