АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сард Японд болох G20 дээд хэмжээний уулзалтын үеэр Си Жиньпинтэй уулзаж, хоёр улсын худалдааны хэлэлцээрийн хүрээнд Huawei-н асуудлыг шийдэх боломжтой хэмээжээ.
Харин Huawei-н зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлүүд нь тус улсын эдийн засгийг дээшлүүлэх гэсэн ашиг сонирхлын үндсэн дээр явагдаж байгаа үйлдэл бөгөөд үндэсний аюулгүй байдалтай ямар ч хамааралгүй гэж үзэж байгаа юм байна.
Тухайлбал, өнгөрсөн даваа гарагт “Huawei нь Бээжинтэй хэлэлцээр хийхэд шатрын хүү” байсан тухай сэтгүүлчийн асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп худалдааны хэлэлцээрийн нэг хэсгийн хувьд Huawei-н асуудал шийдэгдэх боломжтой хэмээн хариулсан.
АНУ-ын талаас ч мөн адил Цагаан ордоны Санхүүгийн зохицуулах хорооны захирал АНУ-ын Засгийн газар Huawei-д тавьсан бизнесийн хоригийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулахыг шаардаж байгаагаа мэдэгджээ. Уолл Стрийт сэтгүүлийн мэдэгдснээр АНУ-ын Санхүүгийн зохицуулах хорооны захирал Pуссел Воугтийн зүгээс Дэд ерөнхийлөгч болон Конгрессын гишүүдэд илгээсэн захидалд, технологийн хамгийн хүчирхэг компанийг АН улсад үйл ажиллагаа явуулахыг хориглох хуулийн заалтуудаа нэн яаралтай өөрчлөхийг уриалжээ.
Тэгвэл өнгөрсөн сард БНХАУ-ын засгийн газар Хятадын ашиг сонирхолд хор хөнөөл учруулж байгаа "найдваргүй" гадаадын компаниудын жагсаалтыг гаргасан. БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао фэнгийн хэлж байгаагаар БНХАУ нь зах зээлийн дүрмийг дагаж мөрддөггүй, гэрээгээ зөрчсөн, худалдааны бус шалтгаанаар бараа нийлүүлэлтээ зогсоосон, БНХАУ-ын компаниудын хууль ёсны эрхийг ноцтой хохироосон гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг бүртгэх механизмыг бий болгоно хэмээжээ.
Үүнд Huawei-тэй хийх бизнесээ түдгэлзүүлсэн гэх Google болон Intel багтаж болзошгүй юм. Учир нь Huawei-төхөөрөмжүүд дээр өөрсдийн андройд аппликейшнуудыг суулгахыг хориглосон Гүүглын шийдвэрээс Huawei ихээхэн хохирол амссан юм байна.
Эх сурвалж: The Independent