Дээрх аймшигтай хэрэг Канадад гарчээ. Нэгэн Канад бүсгүй хайрт залуутайгаа болзож, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж яваад буйдхан газар үнэсэлдэж эхэлжээ. Гэтэл гэнэт бүсгүйн бие гэнэт муудан амьсгал нь боогдож эхэлсэн байна. Болзоонд ирэхээсээ өмнө найз залуу нь самрын цөцгийтэй боов иджээ. Гэтэл бүсгүй уг хүнсний бүтээгдэхүүний харшилтай аж. Айж сандарсан найз залуу нь түргэн тусламж дуудсан ч эмч нар бүсгүйн амийг аварч чадаагүй байна. Амьсгалын цочмог дутагдлаас болж тархинд хүчил төрөгч очихгүй болжээ. Хохирогч эмэгтэй ээж залуучуудад хандан анхааралтай байж ийм алдаа гаргалгүй байхыг уриалжээ.