АНУ-ын Цагаачлал, гаалийн цагдаагийн газар ирэх долоо хоногоос хууль бус олон сая цагаачийг албадан гаргахыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрчлэн гуравдагч орны иргэдэд орогнох эрх олгох тухай гэрээг Гватемал улстай байгуулах гэж буйг тэрбээр мэдээлсэн байна. Анх удаа хүсэлт гаргасан хүмүүст уг баримт бичиг үйлчлэх аж. Үүний сацуу Мексикийн эрх баригчид Цагаачлалын хуулиа чангатгасанд Цагаан ордны тэргүүн баяр хүргэсэн байна.