Германы канцлерь Ангела Меркель өчигдөр Украины шинэ ерөнхийлөгч Владимир Зеленскийг угтан авах үеэр бие нь гэнэт салгалан чичирсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Канцлерийн бие хоёр орны төрийн дуулал эгшиглэж байх үеэрийнхүү муудсан бөгөөд тэрээр биеэ барих гэж хичээж буй нь илт байв. Тухайн өдөр агаарын хэм нэмэх 27 байжээ. Төрийн дуулал эгшиглэж дууссаны дараа канцлерийн бие хэвийн болсон байна. Уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр Меркелээс биеийнх нь талаар асуухад тэрээр хэдэн аяга ус уугаад зүгээр болсон хэмээн хариулсан байна. Түүний эрүүл мэндийн талаар албан ёсны мэдээлэл эсвэл хэвлэлд гарсан зүйл байдаггүй агаад Германы хуулиар хувь хүний нууцын тухай мэдээллийг ил гаргахыг хориглодог аж.