Өчигдөр /2016.6.16/ Өмнөд Америкийн Аргентин, Уругвай улсуудад эрчим хүчний тасалдал гарч нийт 44 сая хүн гэрэл цахилгаангүй болжээ. Хоёр улсын эрчим хүчний харилцан холболтын шугамд гэмтэл гарсан гэж үзэж байгаа бөгөөд одоогоор ослын шалтгаан тодорхойгүй аж. Гэхдээ урагвайн мэргэжилтнүүд гэмтлийг Аргентины талд гарсан хэмээн дүгнэжээ. Тухайн өдөр Аргентины хэд хэдэн мужид орон нутгийн сонгууль болж байсан бөгөөд иргэд гар утасны гэрэл дор саналын хуудсаа бөглөж байжээ. Аргентин улс эрчим хүчний үнэ өртгийг хүчээр доод түвшинд барьж, улсаас татаас өгөх замаар олон жил явсан тул станцууд, тоног төхөөрөмжүүд нь элэгдэж хуучирсан, шинэчлэх боломжгүй байгаа гэнэ. Аргентины дундаж гэр бүлийн цахилгааны хэрэглээндээ төлж буй мөнгөний хэмжээ хөрш орнуудын ижил түвшний гэр бүлүүдийнхээс 20 дахин бага байгаа гэнэ. Тиймээс тус улсын засгийн газар эрчим хүчний салбарын татаасыг багасгах зорилт тавиад ажиллаж байгаа ажээ.