Энхийг эрхэмлэгчийн индексээр дэлхийн хамгийн аюулгүй улсаар Исландыг, 2018 оны хамгийн аюултай улсаар Афганистаныг нэрлэжээ. Урьд нь Афганистаны оронд Сири нэрлэгдэж байж.
“Сири, Афганистан, Төв Африкийн БНУ-ын эдийн засагт 2018 онд хүчирхийлэл хамгийн их хохирол учруулав. Энэ хохирол дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 67, 47, 42 хувьд хүрлээ” гэж РИА Новостийн дамжуулсан мэдээнд дурджээ.
Аюул багатай улсуудын эхний тавд Йемен анх удаа орж иржээ. Орос 163 орноос 154-т орсон байна. Оросын байдал есөн үзүүлэлтээр сайжирч, ганцхан гадаад хүчин зүйлийн нөлөөтэй үхлээр муудсан нь Сирид явуулсан цэргийн ажиллагаатай нь холбоотой байна.
Удирдлагаа дэмжих нь АНУ-д сүүлийн таван жилд Орос, Хятад, Германаас доош оржээ. Америкаас илүү Хятадын удирдлагыг сайшааж байна гэж илтгэлд бичсэн байна. Оросын удирдлагыг Умард Америкт хамгийн бага дэмжиж байна. Тэгвэл Оросын удирдлагад итгэх түвшин Монголд өндөр байна гэнэ.