Монголчуудын үндэсний хувцас дээл нь 2000 гаруй жилийн түүхтэй. Хийц, загварын хувьд яс үндэс, хүйс, нас, гэр бүлийн байдлаасаа (зарим нутагт нөхөрт гараагүй бүсгүйчүүдийн өмсдөг дээл гэж бий) хамаарч хүмүүс дээлээ сонгодог. Тиймээс яг хэдэн загварын дээл байдгийг то дорхойлох боломжгүйг мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. Дээлийн захыг гэхэд л 200 орчим янзаар урладаг гэсэн.
Манай нэг улстөрч “Би тогтмол дээл өмсөх болсноор торго, дурдан, даавуу, туслах материал борлуулагчид болон үндэсний хувцас урлаачид, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн орлогыг сайжруулсан” хэмээн егөөдсөн удаатай. Бид үндэсний хувцсаа зөвхөн баяр, ёслолоор төдийгүй өдөр тутам өмсөх нь олширсон. Уламжлалт, томоохон баярууд дөхөх үед үндэсний хувцасны эрэлт хэрэгцээ илүү өсдөг. Улсын их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан худалдааны зарим төв, дэлгүүр, хувцас загварын салонд дээл болон үндэсний бусад хувцас ямар үнэ ханштай байгааг сонирхлоо.
Юуны түрүүнд “Нарантуул” худалдааны төвд очив. Орон нутгийнхан болон нийслэ лийнхнийг оролцуулбал өдөрт 20 000 орчим хүн тус захаар үйлчлүүлдэг гэсэн. “Нарантуул”-ын төв хэсэгт байрлах дээл, үндэсний хувцас зардаг нэг “гудамж” өргөжин, хоёр болчихож. Зуны улирал тул тэнд төрөл бүрийн нимгэн даавуун дээл, тэрлэг, монгол цамц, хантааз, үндэсний хээ угалз, товч шилбээр гоёсон даашинз, банзлыг нүд алаглуулан өржээ. 15 жил дээл оён, “Нарантуул” захад бор луулж буй Б.Мядагбадам “Жил бүрийн хавраас намар дуустал дээлний эрэлт хамгийн их байдаг. Энэ нь их, дээд сургуулиудын хонхны баяр, хүүхдийн баяр, наадам дараалан болж, найр хуримын улирал эхэлдэгтэй холбоотой. Манайх зургаан ажилчинтай оёдлын жижиг цехтэй.
“Нарантуул” захынхан Цагаан сарын дараа сар гаруй амардаг юм. Тэр үед хавраас намарт борлуулах бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг оёж бэлтгэдэг. Сүүлийн үед үйлдвэрийн аргаар урласан даавуун товч, шилбэ, хатгамал, тө рөл бүрийн чимэглэлийн сонголт их болсон учраас дээл оёх нь улам хялбар, хурдан болсон. Сайн оёдолчин өдөрт нэг дээл оёчихдог. Харин өрсөлдөгч ихэссэн тул загварын хандлагыг хэн мэдэрч, “зөв” бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна, түүнийх түлхүү борлодог” хэмээн ярив. Тус захад зарж буй эмэгтэй дээлний хамгийн хямд нь 130 000 төгрөг байв. Ханцуйг нь тусад нь эсгэж, залгасан энгийн даавуун ийм дээл хамгийн их эрэлттэй байдгийг ч Б.Мядагбадам хэлсэн. Тэрбээр “4-5 жилийн өмнө иргэд маш гоёмсог, гар ажиллагаа илүү шаардсан, өндөр үнэтэй торгоор оёсон, загварлаг дээл худалдан авдаг байсан бол одоо өөрчлөгдсөн.
Уламжлалт маягийн, төрөл бүрийн даавуун дээл ямар ч гоёмсог загварынхаас илүү эрэлттэй, тогтмол борлуулалттай байгаа. Мөн дэлхийн загварын чиг хандлага тухайлбал, хавар, зуны хувцасны өнгөний сонголт, хээ, чимэглэлээс дээлийн сонголт шалтгаалдаг гэж ойлгож болно. Тодруулбал, өнгөрсөн жил десант, газрын хөрстэй адил бор шаргал өнгөтэй болон жинсэн материалтай дээлийг залуус түлхүү сонирхож байв. Тэгвэл энэ жил тод өнгийн, цэцэгтэй, даавуун материалаар хийсэн нь илүүтэй зарагдаж байна. Гэхдээ аль ч өнгө, загварын дээл моод болсон хар торгоор оёж, өөрөөр нь эмжсэн уламжлалт хийцтэй нь өргөн сонголттой хэвээр байдаг” гэсэн юм.
Энгийн загвартай эмэгтэй дээл хамгийн үнэтэй нь 190 000-220 000 төгрөгийн ханштай байв. Харин богино загвартай болон хүүхдийн дээлийг 65 000-75 000 төгрөгөөр борлуулж байна. Мөн эрэгтэй дээлийн үнэ 180 000 төгрөгөөс эхэлж буй бол цамц нь 50 000-65 000, хантаазыг 60 000-70 000 орчим төгрөгөөр борлуулдаг аж. Харин хос дээлийн хамгийн хямд нь 300 000, үнэтэй нь 380 000 төгрөгийн ханштай аж. Товчхондоо, “Нарантуул” захад борлуулж буй эрэгтэй загварын дээл материал, хийцээсээ хамаарч 180 000-250 000, эмэгтэй нь 130 000-220 000 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Үүнээс гадна бид байгуулагдаад гурав орчим жил болж буй, монгол дээл дагнан урладаг загварын салоны бүтээгдэхүүний үнийг сонирхлоо. Энэ зун цэцэг, навч, хээ угалз бүхий цоохор даавуун тэрлэг тренд болж байна. Үнэ нь 110 000 төгрөгөөс эхэлжээ. Уламжлалт аргаар эсгэж оёсон буюу залгаасгүй мөртэй, энгийн загвартай аж. Тус салонд бараг 30 орчим өнгийн дээл дэлгэсэн бөгөөд өнгөнөөсөө хамаарч үнэ нь 10 000-15 000 төгрөгөөр хэлбэлзэхийг худалдагч нь дурдлаа. Мөн эрэгтэй, эмэгтэй хүнд зориулсан даавуун материалтай монгол загвартай цамц санал болгож байна. Шоотой даавуун цамцыг нь сонирхох, худалдан авах залуус олширчээ. Үнэ нь 65 000-70 000 төгрөг.
Тэгвэл байгуулагдаад 30 орчим жил болж буй “Шилмэл загвар” компанийн хувцас загварын салонд борлуулж буй дээлний үнэ ямар байгаа бол. Тус салоноос материалыг нь худалдан авч дээл оёулбал том хүнийх 200 000, хүүхдийнх 150 000 гаруй төгрөгт багтах гэнэ. Гар ажиллагаа шаардсан илүү чамин дээл оёулбал үнэ нь 100 000 хүртэлх төгрөгөөр нэмэгдэхийг ажилтнууд нь хэллээ. Тэдний бэлэн борлуулж буй дээлнүүд 300 000 төгрөгөөс дээш үнэтэй байсан.
Монгол загварын эрэгтэй, эмэгтэй цамц 120 000-140 000, торгоор урласан даашинз 230 000 төгрөгийн үнэтэй. Тухайн бүтээгдэхүүний материалаас шалтгаалж үнэ нь харил цан адилгүй байгааг тус компанийнхан онцолсон. Тодруулбал, уг салонд борлуулж буй хамгийн өндөр үнэтэй дээлийг япон торгоор урлан, 650 000 төгрөгөөр үнэлжээ. Харин хамгийн хямд өртөгтэй нь 300 000 орчим төгрөгт баг тахыг дээр дурсдан. “Шилмэл загвар” компанийн загварын салоны үйлчилгээний ажилтан Д.Цэвэлсүрэн “Үндэсний загвартай хувцас, эдлэлийн эрэлт сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байна. Бүх төрлийн торго, даавууг торон материалтай хослуулсан буюу торон ханцуй, хормойтой дээлийг бүсгүйчүүд илүүтэй сонирхох болсон. Манай салоны онцлог нь чанартай материал санал болгон, түүгээрээ үйлчлүүлэгчдийн сонирхолд нийцсэн хямдавтар хувцсыг оёж өгдөг. Тиймээс боломжийн үнэтэй, цор ганц загвартай дээл сонгож болно гэсэн үг” хэмээн ярив.
Үндэсний хувцастай хослуулж хэрэглэдэг нэг чухал гоёл бол монгол загварын малгай, шанх, бүс. Сүүлийн үед бүсгүйчүүд “Нансалмаа” малгайгаар гоёх нь их болсон гэнэ. 4-5 жилийн өмнө “Нансалмаа” малгайг урлагийнхан л худалдан авдаг байсан бол одоо хурим, наадам, Цагаан сараар өмсөх иргэд олширсон гэнэ. “Нарантуул” захад ийм малгайг 50 000-70 000 зориулсан “Сүмбээ” малгайг 30 000-40 000 төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн шанх 25 000-100 000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Оройг нь зүү ороон хатгасан, эсвэл металлаар хээ угалз гарган урласан нь илүү үнэтэй. Хиймэл шүр, сувд нааж хийсэн нь хямд байдаг юм байна. Тэгвэл бүрх малгайны нимгэн, сийрсэн материалтайг нь 20 000-30 000 төгрөгөөр борлуулж байв. Эсгийвтэр, арай зузаан бүрх нь 45 000-65 000 төгрөг. Солонгост үйлдвэрлэсэн нь 60 000-100 000 төгрөгийн ханштай гэлээ. Арьсан бүс хэмжээ, хэлбэр, чимэглэлээсээ хамаарч 25 000-80 000 төгрөгийн үнэтэй байгааг ч мөн дурдая.
Дээл өмсөхөд эрчүүдэд түрийтэй гутал “жийх” шаардлага гардаг. “Нарантуул”-д борлуулж буй түрийтэй гутлын дийлэнхийг дотооддоо үйлдвэрлэжээ. Эрчүүдийн олонхынх нь сонирхдог, эрэлт нь буурдаггүй нэг загвар бол бидний нэрлэж заншсан хромон гутал юм байна. Хамгийн хямд нь 95 000 төгрөг бол 350 000 төгрөгийн үнэтэй нь ч байна. Гутлын материал, ур хийцээс хамаарч ийнхүү үнэ нь өөр байдгийг борлуулагчид нь хэллээ. Урт түрийтэй, эмэгтэй гутлыг 90 000-130 000, хүүхдийнхийг 60 000 орчим төгрөгөөр борлуулж байв. Харин олон хүнд танигдсан, нэр хүнтэй салонд урлан, энд тэнд нь тоноглосон, гялгар арьсан хромон эмэгтэй гутал 300 000-350 000, эрчүүдийнх 350 000-400 000 төгрөгийн ханштай байв.