Монгол Улс энэ жил өрсөлдөх чадвараар өнгөрсөн онд эзэлсэн байрандаа буюу дэлхийн 63 орон, бүс нутгийг хамруулсан жагсаалтын 62-т орсон хэвээр. Швейцарын Лозанна хот дахь Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн шинжээчдийн гаргасан 2019 оны жагсаалтыг Сингапур тэргүүлжээ. Тус улс өндөр технологийн дэд бүтэц байгуулсан, мэргэшилтэй ажиллах хүчинтэй гэсэн шалтгаанаар манлайлагч болов. Татварын таатай бодлого явуулсан Хонконг хоёрдугаарт жагсжээ. Өнгөрсөн жил жагсаалтыг тэргүүлсэн АНУ энэ удаа гуравдугаарт орсон байна. Нефтийн үнэ эрс өссөн, өндөр технологийн бүтээгдэхүүний экспорт нь суларсан, долларын ханш тогтворгүй байгаа нь АНУ-ын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн гэнэ.
Манай хойд хөрш өнгөрсөн оны адил жагсаалтын 45, урдах хөрш өмнөх жилийнхээс нэг байр ухарч, 14 дүгээрт оржээ. Худалдааны өндөр орлого нь нефть, хий үйлдвэрлэдэг жишээ нь, Саудын Араб 13 шат ахиж, шинэ жагсаалтын 26-д орсон бол Катар 2013 оноос хойш анх удаа эхний 10-т орсон байна. Тэрчлэн Индонезийн эдийн засгийн үлэмж өссөний үр дүнд 11 шат ахиж, 32-т жагссан нь бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт болов. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улс анх удаа жагсаалтыг тэргүүлсэн таван улсын тоонд багтжээ.
Венесуэл улс инфляц өндөр, зээл авах эрх нь хязгаарлагдсан болон эдийн засаг нь сул дорой болсны улмаас сүүл мушгиж, 63-т орсон байна.
Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгээс өрсөлдөх чадварын жагсаалтаа 1989 оноос хойш жил бүр гаргаж буй. Ингэхдээ бизнес эрхлэх таатай нөхцөл, өрсөлдөх орчин бий болгосон, эсэх гэсэн 260 орчим үзүүлэлтээр нь дэлхийн 63 орны өрсөлдөх чадварыг тодорхойлон, жагсаадаг юм.