Өчигдөр /2019.05.29/ Унгарын нийслэл Будапешт хотод 32 зорчигчидтой хөвж явсан аяллын усан онгоц хөмөрсөн тухай “Associated press” мэдээлжээ. Сүүлд нийтлэгдсэн мэдээлэлээр бол 7 хүн эндэж, үлдсэн 16 хүнийг хайж олон ажил явагдаж байгаа юм байна. Усан онгоцонд ихэвчлэн Өмнөд Солонгосын жуулчид явж байсан бөгөөд нас барсан хүмүүсийн жагсаалтад бусад өөр орны хүмүүс тэмдэглэгдээгүй байна.