АНУ-ын Цагаан ордны өмнө нэгэн шатаж байгаа хүний бичлэг цахим сүлжээнд тархжээ. Уг хэрэг үнэн хэрэгтээ гарсан талаар CNBC суваг мэдээлж, Америкийн нууц алба ч Твиттер хуудсандаа нийтлэн баталжээ. Өчигдөр /2019.05.29/ орон нутгийн цагаар 12:00 цагийн үед нэгэн эр Цагаан ордны урд байрладаг цэцэрлэгт хүрээлэнд алхаж яваад гэнэт өөрийгөө шатаан, гал дүрэлзүүлэн алхаж эхэлсэн байна. Түүний хэн болох, ямар шалтгаанаар ийм үйлдэл хийх болсоныг тогтоож чадаагүй бөгөөд одоогоор дээрх этгээд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.