АНУ-ын Огайо болон Индианы мужуудад дэгдсэн хар салхины улмаас нэг хүн нас барж 130 гаруй хүн гэмтэл авсан тухай “Associated Press” мэдээллээ. Байгалийн гоц үзэгдлийн улмаас олон мянган айл өрх орон гэргүй болжээ. Үүнээс гадна хар салхи тус хоёр мужийн цахилгаан эрчим хүчид ноцтой гэмтэл учруулсан бөгөөд одоогийн байдлаар 68 мянган барилга байшин гэрэл цахилгаагүй болжээ.